Хэрэглээний үнийн улсын индекс 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар сарын инфляц 1.3 хувь, жилийн 10.5 хувь байна.
Жилийн инфляцыг авч үзвэл 5.7 нэгж хувийг хүнснээс бусад бараа, 4.8 нэгж хувийг хүнсний барааны үнийн өсөлт бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс арваннэгдүгээр сарын байдлаар сарын 1.5 хувь, жилийн 10 хувь байгаа бөгөөд үүний 5.1 нэгж хувийг хүнсний бараа, 4.9 нэгж хувийг хүнснээс бусад бараа бүрдүүлж байна. Хүнсний барааны бүлгийн үнийн өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлж, хүнснээс бусад барааны үнийн өсөлтөд бензиний үнэ өссөн нь нөлөөлжээ.