“Мөнх тогтвортой хөгжил” ТББ Монголын Хараагүйчүүдийн Үндэсний төвийн ажилчдад ажиллах орчин нөхцөл хангалтгүй байгааг анзаарч хугарч эвдэрсэн сандал ширээг сольж шинэчилж өгчээ.
Хараагүйчүүдийн төв нь 70 орчим ажилчинтай бөгөөд цаасан уут, дугтуй, тор зэрэг олон төрлийн бүтээгдхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна. “Мөнх тогтвортой хөгжил” ТББ-ын зүгээс ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй тусгай хэрэгцээт иргэдэд ажиллах аюулгүй орчныг нь бүрдүүлж, ажлын байраар хангах явдал нь хүний эрхийн асуудал гэсэн юм.