Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувь өсч инфляцын 5.1 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүний
- 2.1 нэгж хувийг мах, махан бүтээгдэхүүн,
- 0.9 нэгж хувийг хүнсний ногоо,
- 0.7 нэгж хувийг талх, гурил, будаа,
- 0.6 нэгж хувийг сүү, өндөг,
- 0.9 нэгж хувийг бусад хүнс тус тус бүрдүүлж байна.
Хүнснээс бусад барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувь өсөж, инфляцын 4.9 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүний
- 2.0 нэгж хувийг бензин,
- 0.6 нэгж хувийг зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ,
- 0.4 нэгж хувийг согтууруулах ундаа, тамхи ,
- 0.4 нэгж хувийг боловсролын үйлчилгээ,
- 0.3 нэгж хувийг эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ,
- 0.2 нэгж хувийг хувцас, бөс бараа болон гутал,
- -0.4 нэгж хувийг орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш
- 1.4 нэгж хувийг бусад хүнс тус тус бүрдүүлж байна.