Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.28) хуралдаан 10 цаг 25 минутад эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр гишүүдийн ирц, хэлэлцэх асуудлыг танилцуулав.
Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцов.
Хуралдаанаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэхэд асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцов.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
1 comment
2р зүйлдюу бсн бэ