Маргааш буюу Лхагва гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохионо. Энэ өдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллах юм. Харин Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойд зориулан дараах арга хэмжээнүүд болно.
2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд:
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
- Төр, засгийн тэргүүнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
- УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордонд болно.