Энэ сарын эхний 10 хоногт болсон МАН–ын Их хурал дээр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН авлига албан тушаалын гэмт хэрэг нэр холбогдсон гишүүдтэйгээ хариуцлага тооцно. Авилгын хэрэгт нэр холбогдсон гишүүн саналаараа намаасаа түдгэлзэх ёстой” хэмээн мэдэгдэж байсан юм. Эрх баригч намын ЕНБД–ын энэ үг МАН–ын дүрэмд суусан нь олны сонирхлыг нэлээдгүй татаж байлаа.
Гэвч МАН авлигад нэр холбогдсон гишүүдээсээ хэрхэн ангижрах вэ гэдэг асуудал тодорхойгүй байсан юм. Энэ талаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн ням гаригт “Syndicate Talk Exclusive” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор оролцохдоо дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Д.Амарбаясгалан: МАН–ын нэрийн өмнөөс сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд намынхаа бодлого зорилтод нийцсэн үйл ажиллагаа явуулж байна уу, үгүй юу гэдэг талаас харвал зарим зүйл дээр энэ үнэлгээг хангалтгүй гэж үзэж байгаа. Гишүүд намын үзэл баримтлал, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, олны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг бүрэн дүүрэн ойлгож ажиллаж байна уу гэдэг дээр зарим тохиолдолд хариуцлагагүй хандах юм гарч байна.
Улс төрийн нам нэгэнт ард иргэдийнхээ өмнө амлалт өгч, хүнээ дэвшүүлж, иргэдээр дэмжүүлсэн бол тэр хүний хариуцлагын асуудал ч, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ч тухайн намаас шууд хамааралтай. Байнгын хариуцлагыг өдөр тутамд шаардаж байх ёстой. Хариуцлагатай албан тушаалтнууд өдөр бүр ард иргэддээ амласан амлалтынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө явж байх ёстой.
Ийм дүрэм журам, дэг жаяг бол улс төрийн намд байх ёстой. Намын барьж байгаа бодлого улс төрийн үзэл санаа гэдэг бол тухайн гишүүний ч барих ёстой хэм хэмжээг зааж байгаа гэж ойлгож болно. Энэ дээр алдаж байгаа алдаагаа бид ойрын цаг хугацаанд засаж залруулж, нэгдсэн бодлоготой, нэгдсэн зарчимтай болно.
МАН бол энэ цаг үед эрх баригч нам мөн. Тиймээс нийгмийн хүндрэлтэй асуудлын нэг, ардчилал, эрх чөлөөт нийгмийн хамгийн гол дайсан болоод байгаа авилгал хүнд суртал, хариуцлагагүй байдал, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг өөрсдөө гаргах ёстой.
XXX-р их хурал дээрээ бид намынхаа дүрэмд тодорхой заалтуудыг оруулсан. Энэ бол улс төрийн намуудаас гарсан анхны санаачилга гэж харж байна. Авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд цаашдаа МАН–ын удирдах байгууллага, удирдах албан тушаалд сонсогдох боломжгүй. Хоёрдугаарт нь энэ намын нэрийн өмнөөс аливаа шатны сонгуульд нэр дэвших боломжгүй болно.
Гуравдугаарт энэ намаас улс дэмжлэг авч аливаа шатанд улс төрийн үйл ажиллагаанд оролцох юм уу, улс төрийн ажил хийх боломжгүй. Жишээ нь Багийн засаг даргыг хүртэл энэ намыг төлөөлж хийх боломжгүй болгож дүрсэндээ суулгаж өгсөн. Үүнийг бид намын дүрэмдээ оруулаад Улсын дээд шүүхээр баталгаажуулаад авсан.
Үндсэндээ гэмт хэрэгт холбогдвол энэ намын эгнээнээс хасагдана. Тэгэхээр олон нийт гайхаад байгаа юм. Нэг нам авлига авсан хүнийг эгнээнээс хасахаар тэр хүн хариуцлага хүлээж байгаа юм уу гэсэн асуулт тавьж байгаа. Энэ намын эгнээнээс хасаж байгаа нь аливаа төрлийн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн намын нэрийн өмнөөс ямар нэгэн саад учруулдаггүй байя гэсэн ойлголт юм.
Гэмт хэргийг шалгах үйл ажиллагаа, процесст саад тотгор учруулдаггүй байя аа гэдэг зорилго тавиад үүнийг дүрэм болгон хэвшүүлж байгаа юм. Олон улсын түвшинд авилгын индексийг бууруулах алхмыг хийх, Монгол Улсад авилга албан тушаалын гэмт хэргийг бууруулна гээд дотоод, гадаадын байгууллга судалгаа хийгээд үзэхээр энд саад болдог гол зүйл нь улс төрийн нам өөрөө байдаг. Тийм учраас бид саад болдогоо л болих ёстой. Хэрвээ чи, та гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүнчлэлээс татгалз гэж байгаа юм.
Илт ёс зүйн зөрчил гаргасан этгээд намаас гарсанд тооцогдоно. Бид намын дүрэмдээ ёс зүйн зөрчил, аливаа гэмт хэрэгтэй холбоотой зөрчил, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдтэй нэг эгнээнд байхгүй ээ гэдгээ л нам өөрөө зарлаж байна.
Үүнийг хийж чадахгүй бол бид монголын ард түмэнд амласан амлалтаасаа зөрчиж, монголчууддаа амласан амлалтаа зөрчиж, энэ амлалтаасаа буцсан, зарчмаасаа ухарсан болно. Олон нийтийн хамгийн их шүүмжилдэг зүйлээс бид эхлээд өөрсдөө ангижрах ёстой. Энэ намыг хүнээр ярих юм бол энэ тэндээ үүсээд байгаа хавдрын цэгүүд дээр дарж байна гэсэн үг. Тэрийг эдгээх гэж биш авч хаях гэж байна аа гэсэн үг.
7 comments
МАН залуужиж, хүчирхэгжиж байна. улс төрийн намууд бас ингэж шинэчлэгдэхгүй бол МАН-ын тоосонд булуулаад үлдэх нь дээ хөөрхий
МАН залуужиж, хүчирхэгжиж байна. улс төрийн намууд бас ингэж шинэчлэгдэхгүй бол МАН-ын тоосонд булуулаад үлдэх нь дээ хөөрхий
Эрх барьж буй нам эхлээд шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэх нь зөв
Эрх барьж буй нам эхлээд шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэх нь зөв
Улс төрийн нам шинэчлэл хэрэгтэй. Намууд шинэчлэгдэж байж залуучуудыг татаж авна. Цаашид амьдарч чадна
Tiim shuu shinechlel heregtei bna
ene bol hudal amlalt yum songuuld ylahiin tuld hudlaa tom tom amlalt ogdog tuunee biyeluuldeguid n ard tumen ardiin namd durgui bilee