Цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааныг төрөөс чөлөөлсөн. Энэхүү хөнгөлөлт арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Харин өнгөрсөн 7 хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан зөвхөн айл өрхийн цахилгааны төлбөрийг ирэх долдугаар сар хүртэл чөлөөлнө хэмээн мэдэгдсэн.
Энэ талаар Эрчим хүчний яамны сайд Н.Тавинбэх хэлэхдээ “Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл есөн төрлийн хэрэглэгчийн цахилгаан дулааны эрчим хүчний үнийг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар тогтоолыг албан ёсоор сунгаагүй. Энэ талаарх эцсийн шийдвэр гараагүй” гэсэн байна.