Өнгөосөн амралтын өдрүүдээр буюу арванхоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 15-16 насны өсвөр насны хүүхдүүд СБД-ийн 11 дүгээр хороо Хангай хотхоны … байрны зүүн талд автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж, гэмтээсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Хүүхдүүд мэдүүлэгтээ: “Гэртээ цахим тоглоом тоглож байгаад гарч дээрх хэргийг үйлдсэн. “Гарч машины дугуй хагалъя” гэж тохиролцож гараад автомашинуудын цонхыг хагалж, толийг нь хугалан, дугуйг нь хагалсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар хүүхдүүдийн учруулсан эд хөрөнгийн хохирол 15 орчим сая төгрөг болжээ. Одоогоор хүүхдүүдийн ар гэртэй холбогдож, үүссэн нөхцөл байдлыг танилцуулсан бөгөөд гэмтсэн машины жолоочид учирсан хохирлоо үнэлүүлж байгаа аж. Тухайн нөхцөлд хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагчаас хохирлыг нөхөн төлүүлдэг байна.