Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжээд байгаа билээ. Түүний анхны тулаан өчигдөр Москвад ОХУ-ын Dynamo boxing promotion компанийн зохион байгуулж байгаа “Лига Ставок. Вечер бокса” тэмцээний хүрээнд боллоо. Энэ тэмцээнээр тус компани мэргэжлийн боксын шинэ супер тэмцээн эхлүүлж байгаа юм. Ялсан тамирчидтай гэрээ байгуулж, хамтран ажиллах гэнэ.
Мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн төлөөх энэхүү тулаанд манай тамирчны өрсөлдөгч нь ОХУ-ын осетин залуу Аслан Кабисов гэж зарлаж байсан ч өрсөлдөгч солигджээ.Шинэ өрсөлдөгч нь мөн л осетин тамирчин. 23 настай Сослан Баев мэргэжлийн рингэнд 6 тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулсан. Үүнээс 3-т нь хүнд цохилтоор ялж байжээ. Баев 178 см өндөр бол Цэндээ 167 см. Өчигдөр болсон жин үзэлт дээр манай тамирчин 58.8 кг, Сослан 58.5 кг байлаа. Сослан хамгийн сүүлд 2019 онд тулалдаж, Анар Сулеймановыг ялж байжээ. 1996 онд төрсөн. 2017 оноос мэргэжилд үзэлцэж байгаа тамирчин. Э.Цэндбаатарын хувьд мэргэжил анхны тоглолтдоо ялалт байгуулж, WBA Asia Champion бүсийн эзэн боллоо.
1 comment
АРХИНААС ХОЛ ЯВ, МОНГОЛЧУУДААС ХОЛ ЯВ