УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Ингэснээр Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар болж байна. Уг хууль батлагдсанаар ипотекийн зээл төлөлт мөн хугацаагаар сунгагдах боломж бүрдэж байгаа юм.