Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд дууссан санхүүгийн жилд АНУ-ын гадаадад цэргийн техник, зэвсгийн борлуулалт 21 хувиар буурч, 138 тэрбум долларт хүрсэн гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.
Өмнөх санхүүгийн жилд АНУ-ын зэвсгийн экспорт 175 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Саудын Арабт Йемений хуситуудын эсрэг ашиглаж болох довтолгооны зэвсэг нийлүүлэхээс татгалзсантай холбоотой гэж ажиглагчид тэмдэглэсэн байна.
Эр-Рияд тэргүүтэй Арабын эвслийн хүчнийхний Йемен рүү хийсэн агаарын дайралтад энгийн номхон иргэд олноор хохирч байгаа юм.