Олон улсын жүдо бөхийн холбооноос 2021 оны сүүлийн чансааг зарлалаа. Уг чансаанд Монголын шигшээ баг чансаагаараа наймдугаар байрт оров. Эл чансааг Япон тэргүүлж, ОХУ, Франц, Бразил, Германы жүдочид эхний тавд шалгарав.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, Токиогийн олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Токиогийн олимпын хүрэл медальт, Азийн аварга Ц.Цогтбаатар нар II байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, 81 кг-д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Саеид Моллаеи нар V байрт орлоо.