Г.РАВЖАА
Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлын албан тушаал хашиж буй академич С.Чулуунд холбогдох хэргийг ЭЦА-ныхан шалгаж эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг яллагдагчаар татах санал цагдаагийнхан гарган НПГ-ын хяналтын прокурорт энэ сарын 17-нд хүргэсэн байна.
Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 25.3-т заасан “Соёлын биет өвийг завшиж, үрэгдүүлсэн”, 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал хүргүүлсэн аж. Академич С.Чулууныг Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр гэгээн Г.Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн.
Түүнийг нь тус улсын Ардын их сургуулиас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзундамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй хоёр боть ном болгон хэвлүүлж, соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй.
Манай Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт Өндөр гэгээн Г.Занабазарын намтар, түүхэнд холбогдох ганц хувь, ховор нандин түүхийн үнэт өвийг агуулсан таван боть дурсгал хадгалагддаг. Түүнд монголчуудын соёл, шашны талаар нарийвчлан тусгасан, гуйвуулан иргэдийг талцан хагаралдуулж ч болзошгүй баримтууд бий учраас олон нийтэд үзүүлдэггүй гэдэг.
БНХАУ-ын тал хуулбарлан авсан баримтуудаа ном болгон хэвлүүлж нэг ботийг нь 1200 юань буюу 550 мянган төгрөгтэй тэнцэх үнээр борлуулж байгаа юм билээ. Уг номд нь монголчуудын түүх, угсаа гарвалыг үгүйсгэсэн өгүүлбэр цөөнгүй байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж өмнөд хөршид ажиллаж, суралцдаг эх сурвалжууд бидэнд мэдээлж байсан.
Уг хэрэгт нь холбогдуулж Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо зэрэг гэрчүүдээс мэдүүлэг авч, арваннэгдүгээр сарын 4-нд Соёлын төв өргөөний зүүн жигүүрийн есдүгээр давхар дахь Олон улсын Монгол судлалын холбооны байр, Чингис хаан музей дэх С.Чулууны албан өрөөнд нь нэгжлэг хийж, цагдаагийнхан цагдан хорих санал гаргасан ч прокурор, шүүхийнхэн татгалзсан билээ.
“Чингис хаан” музейн захирал С.Чулууныг дээрх хэргээс гадна түүх соёлын хосгүй үнэт өв болох Чингис хааны үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Гэхдээ яллагдагчаар татах, эсвэл хэрэгсэхгүй болгох тогтоол хараахан гаргаагүй байгаа аж.
Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа Монголын зоос цуглуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Төр-Одоос Чингис хааны үеийн алтан зоосыг улсын сан хөмрөгт 100 сая төгрөгөөр худалдан авах санал тавьж, төсвөөс уг мөнгийг нь гаргуулан өгөх талаар ярилцаж тохиролцон авсан ч түүнийгээ бусдаар дамжуулан 200 сая төгрөгөөр борлуулахыг завдсан гэсэн гомдол хууль сахиулагчдад ирсний дагуу шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.
29 comments
Энэ нэг хогийн гарын ялалаад шийтгэчих хууль шүүх монголд байна уу. Даварсан хулгайч юмаа
Женкогийн дүү нарын нэг. яг л Түвшинбаяр шиг араатан даа. нэгэн хүлээн авалтан дээр согтуурхаад нэг гэмгүй залууг цус нөжтэй нь холитол зодоод дараа нь айлган сүрдүүлж байгаад өргөдлийг нь татуулж байсныг мэдэх л юм. Тэр ч байтугай 2-3 удаа хүчингийн өргөдөл цагдаад очиж л байсан гэдэг
Яах гэж ингэж худлаа зоргоороо юм бичдэг байнаа
Яах гэж ингэж худлаа зоргоороо юм бичдэг байнаа
Unen n ilreed bn. 1000 udaa hudlaa gevch unen yaldag yum da!
Энэ Чулуун гэх хүн өмнөдийнхний талыг хүн байх. Архивын асар их баримт гаргасан, одоо Өндөр Гэгээний мань хосгүй үнэт бүтээлийг мөн л хэдэн халтар зоосоор өгчихөж. Түүнд умрыг төвшитгөгч их эрдэмтэн гэсэн өргөмжлөл өгсөн нь цанаа л учиртай. Нүгэл нь нүдээрээ гарч, хэдэн үеэрээ зовох вий дээ.
Энэ чулуун чинь цэвэр хужаад үйлчилдэг хүн ш дээ. Монгол судлалын холбоог хятадын талыг баримтлагч өвөрлөгчдөөр дүүргэсэн, хятад хэлний орчуулагч охинтойгоо явагдаж байгаад Чингис хааны хүрээлэнгийн захирал болгосон, өөр нэг нууцалдаг маралмаагаа 2 удаа жирэмсэн болгоод хариуд нь салбарын эрхлэгч болгосон, өндөр гэгээний хийцийн хосгүй үнэт бурхныг Солонгост гаргаж дамласан гээд тоочоод байвал их л нүгэлтэй хүн дээ.
зүгээр мөрөөрөө ажлаа хийж яваа эмэгтэйчүүдийг зүгээр байлгана уу!
chadlaaraa ajlaa hiigeed joohon amjilttai yawaa ohid emegteichuudiig yanz buriin iim muugai sensaatsi bolgoj ger bul ur huuhed ajil alban tushaaliig ni hutgaj harluuldag muuhai zan hezeed baih yumaa,
Лав л миний мэдэхийн археологийн рэгзэнтэй нийлээд Хүннүгийн алтан эдлэл хужаа нарт зараад хулхийг нь хийлгэж тавиулж байсныг мэдэх юм
Хэрлэн барс хотын үлдэгдэл балгасыг Хятадуудтай нийлж устгасан хулгайч.Зөвхөн үүнийх нь төлөө буудахад хангалттай.Дашрамд дурьдахад ЗХУ ын баатар явган цэргийн батальон захирагч Ремизовыг танкчин болгож орхисон түүхч эрдэмтэн шүү дээр.Уг нь танкийн хороо командалж байсан ЗХУ ын баатар Яковлев гэх ёстой юм л даа.
Хм
Ene Chuluuniig ulain tsain hulgai hiisen bhad yagad shuuhiinhen unuuruh ged bn ve! Iimerhui hulgaich nartai hariutslaga tootsoj surahgui yim bol mongol ulsiin shuuh zasaglal bgad yah yum be! Zasgiin gazar erunhii said anhaaraldaa avaachee arai heterhii yim
Энэ улсад хууль гэж байна уу. Ийм улайм цайм урвагч хээв нэг явж байх юм
Хүнийг гүтгэж доромжлоход хэмжээ хязгаар баймаар юмаа. Чулуун доктор тэгтлээ хүнээ алдчихсан хүн бишээ. Муу үгийг 1000 давтахал үнэн сонсогддог л гэдэг болж байх шиг бна. Анхбаяр гэж өшөө хорсолын туйл болсон багш бнаа.
Хэдэн зурагтай катологи хэвлэж бариад дарга нартаа барьж тархийг нь угаах ажил сайн хийсэн. Мөн монголын түүхийн үнэт эх сурвалжуудыг хятад өгсөн. Өөр энэ хүнд хийсэн гавъяат зүйл байхгүй. Олигтойхон бичсэн судалгааны нэг сэдэвт бүтээл бхгүй. Олон улсад нэг ч ишлэгдээгүй академич цолтон шдээ чааваас
Хийж бүтээсэн хүнийг хэлмэгдүүлдэг түүх үргэлжилсээр….
Хятадад түүх соёлын өв зарсан урвагч хийж бүтээсэн юмтай хүн болдог юм уу? Мөн яриваа
Мэдэхгүй хүн уншвал үнэхээр итгэлтэй бичигджээ. Учрыг нь олж хужрыг нь сайн тунгаагаарай даа.
Чулуун чинь уулаасаа л хогийн гар ш дээ. Хүүктэй зодолдоод ирлээ гэсэн юм яриад л найр тараадаг гар ш дээ хэхэхэ
Чулуун доктор Монголоо гэсэн сэтгэлтэй түүхч эрдэмтэн хүн хятадад хамтын ажиллагааны хүрээнд архивын баримт өгөхөд оролцсон юм шиг бгаа юм цаадуул нь ном болгож гаргаад элдэв асуудал болгоод бгаа болохоос өгсөн юм нь заавал нууцлаад байх юм байсан юм болов уу даа манайх ч гэсэн хятадаас түүхийн материалыг нь ашигласан л байлгүйдээ
Hyataduud mongolchuudad yu ch hyalailgadaggui, baigaa umaa uursduu hevleed gargadag um uher min
Чулууныг унагаах гэсэн ялангуяа МУИС-ын багш нэртэй залуучууд, арай л дэндүүлж бна. Хүнд сайн муу аль алин бдаг. Залуу хүн аль алдахыг тэр гэхэв. Муис-ийн багш та нар энхийн тагтаанууд тээ
олноороо амгалан байгтун учрыг магадлая
Түүхээ зарсан хүнийг түүх өршөөхгүй ялалдаг жамтай
Чулууныг сайд болоход хорссон болж чадаагүй нөхрийн хийж байгаа ажил. Ноцоод байгаа нөхдийг шалгаасай
ХАМГИЙН БУЗАРЫН АМЬДРАЛ БОЛ ХҮНИЙ БӨГС УХАЖ АРААР НЬ ХУДАЛ ҮНЭН ЯРЬЖ АТААРХАЖ ӨМДӨНДӨӨ ШЭЭСЭЭ ДУСААЖ ЯВАХ ЮМ ШҮҮ!!!!!!
Чулууны хийдэг үйлдэл яг мөн дөө
Энэ Чулуун гэдэг хүнд атаархсан хүмүүсийн хийгээд байгаа үйлдэл юм биш үү