Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагаан сарын баярыг тэмдэглэх тухай хэлэлцсэн байна.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхий сайд өнөөдөр бас нэгэн үүрэг чиглэлийг өглөө.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байгаа.
Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт хийхгүй байх, айл, өрх, иргэд цомхон хүрээнд тэмдэглэх буюу өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх зөвлөмжийг гаргах үүрэг чиглэлийг УОК-т өглөө” гэв.
1 comment
Эрүүл байхад ирэх жил цагаан сар болно шүү дээ. Маш зөв шийдвэр. Ард иргэд энэ шийдвэрийг сайн биелүүлэх хэрэгтэй