Х.Нямбаатар: “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч талаас тавьсан 6 саналыг хүлээж авахаар болсон

2021-12-22 14:251min0
9

Өнөөдрийн /2021.12.22/ Засгийн газрын хуралдаанаар “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч талаас тавьсан саналуудыг хүлээж авах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна.

Уг тогтоолын төслийг УИХ-аар баталбал Оюу толгойн хэлэлцээний хүрээн дэх эхний гэрээ, баримт бичгүүд батлагдах юм байна.

Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  хөрөнгө оруулагч талаас тавьсан саналуудаас дараах зургаан чиглэлийг нь хүлээж авахаар болсон талаар танилцууллаа.

Үүнд:

  1. Монголын Засгийн газрын “Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
  2. Дубайн гэрээг цуцлах
  3. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах
  4. Далд уурхайн ашиглалтад орж, олборлолт эхлэх хүртэл нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч талд хариуцуулж, “Эрдэнэс оюу толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
  5. “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах. Оюу толгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах. Байгаль орчны чиглэлээр ойлголцолд хүрэх.
  6. Татварын актын асуудлаар цаашид нэгдсэн ойлголцолд хүрч ажиллах.

Тогтоолын төсөлд мөн энэ зургаан арга хэмжээг хэрэгжүүлбэл УИХ-ын 2019 оны 92-р тогтооолыг хэрэгжүүлсэн гэж үзэх тухай дурджээ. Энэ тал дээр ЭБХ, АБГББХ-г хяналт тавиулахаар үүрэг болгож байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй