Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, ял шийтгэлийн бодлогыг мод тариалах үйл ажиллагаатай уялдуулан дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 100 сая мод тарихаа илэрхийлсэн.
Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ШШГЕГ, ХААИС-ийн Агроэкологийн сургуультай “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Уулзалтын үеэр “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улс орон даяар мод тарьж ургуулах, ойжуулах нөхөн сэргээх, агро-ойжуулалтыг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цаашилбал улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөх бодлогыг дэмжих зорилгоор ХААИС-тай хамтран алба хаагчдад мэргэжлийн анхан шатны мэдлэг, ур чадвар олгох сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, бакалаврын 2.5 жилийн хөтөлбөрт суралцуулж, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, түүнчлэн хорих ял эдлэгсдийг мэргэшүүлэх сургалтад хамруулж мэргэжлийн үнэмлэх олгох чиглэлээр шат дараатай ажлуудыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.