Өндөр насны тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тооцдогийг таван жил болгох өөрчлөлтийг НББХ-гоор дэмжлээ.
2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж долоон жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасаж байгаа юм.
Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр авагч байдаг. Иймээс буцаагаад таван жилийн дунджаар тогтоодог болох хуулийн төслийг С.Одонтуяа нарын гишүүд санаачлан 2021.04.29-ны өдөр өргөн барьсан билээ.
13 comments
Энэ хэзээ гарагсан шийдвэр юм бэ тэгхээр одоо улсын их хурал дээр орох юм уу.
Энэ хэзээ гарагсан шийдвэр юм бэ тэгхээр одоо улсын их хурал дээр орох юм уу.
Зөв
ih hural demjih baihaa
mash zuv
Зөв шийдвэр дэмжиж бна
Маш зөв зүйтэй шийдвэр.Амжилт хүсьe.
5 жилийн дунджаар тэтгэвэр тогтоох зөв гэдгийг дэмжиж байгаа ч 2020 оноос 7 жилийн дунджаар тогтоолгосон эмэгтэйчүүд төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жил нэмүүлсэн. Гэтэл 2019 онд тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдэд энэ хууль үйлчлээгүй 6 жилээр тэтгэвэр тогтоолгосон. Хүүхдийн тоогоор ажилласан жил дээр 1.5 жилийг нэмсэн хуулийн зохицуулалтаа дахин эргэн харж эхчүүдийг ялгаварлахгүй ижил тэгш болгоочээ. Энэ тухай С. Одонтуяа гишүүнд Их хуралд нэр дэвшиж байхад сонгогчийн хувьд санал бодлоо хэлж байсан. Судалья гэсэн хариу өгсөн. Итгэж найдаж их хүлээж бгаа шүү.
С. Одонтуяа дүүрэгт байхдаа эмэгтэйчүүдийг дэмждэг, ухаалаг дарга байлаа. Тэтгэврийг буцаагаад 5 жил болгох хуулийн төсөл дээр ажиллаж байгаа Пүрэвдорж нар 2019 оноос хойш тэтгэвэрт гарсан ахмадууд, ялангуяа олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд ямар өөрчлөлт орсоныг харж байгаа байх гэж найдаж бгаа. Жишээ нь: 30 жил улсад ажилласан 4 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж 2019 онд тэтгэвэрт гарахад нь дундаж цалингийн 60%-иар тогтоож байхад 2020 онд тэтгэвэрт гарсан яг ийм ээжид 4 хүүхдийн тоогоор нь 6% нэмж ( 1 хүүхдэд 1.5 жил) 66% – иар тогтоосон нь тэтгэвэрт нь 60.0 мян ₮ -ийн зөрүү үүсч хохирсон. Энэ байдлыг эргэн харж үзээчээ.
ТЭРТЭЭ ТЭРГҮЙ 45 ААС ДЭЭШ НХСНЫХАНД АЖИЛ ОЛДДОГГҮЙ ЮМ ЧИНЬ 50 НАСТАЙ ТЭТГЭВЭРТ ГАРГАВАЛ ТААРНА
зөв дэмжих хэргтэй
дэмжээд байх санал биш. Хувийн комдантай гишүүд тэтгэвэрт гарахын өмнө 5 жил ндш-ыг өндөр төлөөд их тэтгэвэр тогтоолгох арга шүү. Одоо зарим хүмүүс ингэж төлөөд 1 саяаас дээш тэтгэвэр авч байгаа. Тэтгэвэр тооцохжилийг багасгах дутам энэ гажуудал гардаг тул 7 жилээр тооцдог болгосон байх. Юуны чинь120 мя.төг-өөр тэтгэвэр нэмэгдэх.
мөнгө хөрөнгөтэй баячуудад ашигтай. Тэтгэвэрт гарахын өмнөх 5 жил ндш өндөр төлөөд 1 саяаас дээш тэтгэвэр тогтоолгоно. Одоо зарим хүмүүс ингэж шимтгэл төлөөд цалингийн шаталбараар тээр доор ажиллаж бага цалинтай байсан хүмүүс саяаас дээш тэтгэвэр авч цалингийн шаталбараар дээр нь байсан улсад 40-оос дээш жил ажиллаж сүүлийн 20 жилийн хамгийн өндөр дараалсан 5 жилээр 350 мян.төг-өөр тэтгэврээ тогтоолгосон бодит жишээ олон байгаа.