Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих үүднээс “1800-1144” тусгай дугаарыг ажиллуулаад 1 жил орчим болсон байна. Энэхүү дугаар нь 24 цагийн турш цэргийн анги, байгууллагатай холбоотой санал хүсэлт, гомдлуудыг хүлээн авдаг аж.
Иргэдийн зүгээс тусгай дугаарт холбогдон хугацаат цэргийн алба хааж буй хүүхдүүдтэйгээ холбоо барих, архивын лавлагаа, мэдээлэл авах зэрэг хүсэлт зонхилж байна. Тэгэхдээ хугацаат цэргийн алба хаагчид гэрийнхэнтэйгээ утсаар, эсвэл цахимаар тогтмол холбогддог болж, иргэд архивын үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэнээр дээрх санал хүсэлтүүд харьцангуй багасжээ. Болохгүй, бүтэхгүй асуудлыг 24 цагийн дотор операторт шууд уламжилсныг хүлээж аваад, өдөрт нь тодорхой шийдвэрлэж өгдөг байна.