Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих үндсэн үүргийнхээ хүрээнд “Иргэний зөвлөл” байгуулж, иргэний хяналтыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс “1800-1144” тусгай дугаарыг ажиллуулж эхэлжээ. Түүнчлэн сахилга, дэг журмыг бэхжүүлэх, архидан согтуурахтай тэмцэх тухай тушаалуудыг гаргаж, хэрэгжилтэд хяналтад тавин ажиллаж байна. Мөн Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчинд алба хааж байгаа офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг явагдаж байна. Мөн Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын камержуулалтын асуудлыг бүрэн шийджээ.