2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж буй. Хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламж, дэмжлэгийг халамжаас тусгаарлахаар Төсвийн хуульд тусгажээ. Ингэснээр цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, түүнчлэн нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг халамжийн тогтолцоонд хамруулдаг болох аж.
Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд олгох халамжийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгохоор ийнхүү төлөвлөсөн байна.
1 comment
МАН сонгуульд ялалт байгуулахын тулд бүхэл бүтэн халамжийн арми бэлтгэсэн одоо тэднээсээ салах гэж зовох нь дээ.