Бэлтгэсэн Л.ДӨЛГӨӨН
Сүүийн жилүүдэд манай улсын хүн амын нийт үхлийн шалтгааны 15 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Манай улсад жилд шинээр оношлогдож буй нийт хорт хавдрын 40 хувийг дангаараа элэгний хорт хавдар эзэлдэг.
Харамсалтай нь элэгний хорт хавдрын шинж тэмдгүүд нь ихэвчлэн хавдар томорч эсвэл хүндэрсэн үед л илэрдэг байна. Бид энэ удаад ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах албаны их эмч Ч.Мөнхзаяатай ярилцлаа.
-Элэгний хорт хавдар монголуудын нас баралтын гол шалтгааны нэг болж байна. Элэгний хорт хавдар үүсгэхэд нөлөөлж байгаа тэргүүлэх хүчин зүйлүүд нь юу вэ?
-Элэгний хорт хавдараар өвчлөгчдийн тоогоор Монгол Улс дэлхийн түвшинтэй харьцуулахад найм дахин их байдаг. Элэгний хорт хавдарыг үүсгэгч хүчин зүйлүүд нь бүгд тодорхой болсон. Элгийг гэмтээгч B,C дельта вирусын халдварууд элэгний хорт хавдарыг үүсгэгч үндсэн хүчин зүйлүүд болж байна. Үүний дараа архаг архидалт болон бодисын солилцооны өвчин, элэгний өөхлөлт, удамшил гэсэн хүчин зүйлүүд нөлөөлж байна.
2015 оноос хойш “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжээд Монгол Улсын 16-аас дээш насныханд эрт илрүүлэг шинжилгээ хийгдэж эхэлсэн. Энэ бол B,C вирус батлагдсан тохиолдолд элэгний хорт хавдарыг эрт илрүүлэх хөтөлбөр бөгөөд үр дүн нь элэгний хорт хавдараас урьдчилан сэргийлэх, тохиолдлын тоог бууруулах сайн талтай юм.
-Элгэний хорт хавдар туссан хүмүүст хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Элэг бол бусад эрхтэнүүдтэй харьцуулахад дүлий эрхтэн юм. Үүнд ядрах, сульдах, хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх, хэвлийгээр өвдөх эсвэл хэвлий цанхайх, хоолны дуршил буурах, дотор муухайрах, турах, арьс болон нүд шарлах, өтгөн цайрч цагаан болох, халуурах гэх мэт шинж тэмдгээр илэрдэг.
Хорт хавдар туссан шалтгааны 49.2 хувь нь элэгний B болон дельта вирусын хавсарсан халдвар, 49 хувь нь C вирусын халдвар, үлдсэн хоёр хувь нь элэгний өөхлөлт болон бусад шалтгаантай холбоотой байна. Тийм учраас элэгний C, B вирусын хавсарсан халдвартай хүн өөрийгөө элэгний хорт хавдарын эрсдэлт хүн мөн гэж үзээд зургаан сар тутамд урьдчилан сэргийлэх эмчийн үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй.
-Элэгний хорт хавдарыг эрт илрүүлэх боломж хэр өндөр байдаг вэ?
-Хорт хавдар дотроо элэгний хорт хавдар нь эрт илрүүлэх бүрэн боломжтой хавдарын төрөлд ордог. 15 болон түүнээс дээш настай бүх хүмүүс харъяа Өрхийн эмнэлэг болон дурын эмнэлгүүддээ шинжилгээ өгөх боломжтой.
Хоёрдугаар шатлалын эмнэлэгийн хувьд хэвлийн хэт авиан шинжилгээ болон цусан дахь маркерыг тодорхойлох гэсэн ийм хоёр шинжилгээ байгаа. Энэ хоёр шинжилгээ нь дүүргийн болон аймгийн Эрүүл мэндийн төвүүд дээр хийгдэх боломжтой. Түүний дараа бид хорт хавдарын нарийвчилсан шинжилгээ буюу гуравдугаар шатлал руу шилжүүлдэг. Ингэснээр элэгний хорт хавдарыг илрүүлж эмчилэх боломжтой байгаа.
-Элэгний хорт хавдар ямар онцлогтой хавдар вэ?
-Элэгний хорт хавдар нь дөрвөн үе шаттай явдагддаг. Гэхдээ элэгний хорт хавдарын нэг онцлог нь элэгний хорт хадвар, элэгний хатуурал гэсэн оноштойгоор хавсарч явагддаг гэдгээрээ онцлогтой. Өөрөөр тайлбарлавал нэг хүнийг эмчлэхийн тулд элэгний хавдараас гадна суурь элэгний үйл ажиллагааг үнэлэх нь хамгийн чухал юм.
Элэгний хорт хавдар нь дан ганц хавдар биш суурь элэгтэй маш их хамааралтай. Элэгний хорт хавдар нь дөрөвдүгээр үедээ байсан боловч суурь элэгний үйл ажиллагаа нь сайн байвал эмчлэгдэх бүрэн боломжтой.
Суурь элэгний үйл ажиллагаа нь муу, хавдар нь нэгдүгээр үедээ байгаа тохиолдолд эмчилгээний үр дүн маш муу. Тэгэхээр бид ганц элэгний хорт хавдар биш элэгний суурь өвчлөл, элэгний хатуурал нь хэддүгээр зэрэгтэй байгааг тодорхойлох, мөн элэгний B,C вирусны шалтгааныг тодорхойлж эмчлэх нь чухал юм.
-Элэгний хорт хавдартай хүн болон донорт гарч байгаа нийгэм сэтгэл зүйн өөрчлөлтүүд нь юу байна вэ?
-Хавдартай хүний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээнйи чанар гэж орж байгаа. Дээр нь нэмэгдээд эдийн засгийн байдал яригдана. Энэ оны нэгдүгээр сараас Эрүүл мэндийн даатгалтай холбоотой тушаал гарч, хавдарын тусламж үйлчилгээ үнэгүй болсон. Энэ нь нэг талаасаа өвчтэй хүнд эдийн засгийн дарамт шахалтүй, хавдарын тусламж үйлчилгээ авах сайн талтай юм. Сэтгэл зүйн хувьд бол энэ онош нь эдийн засгийн хувьд таагүй байдлыг үүсгэдэг.
Донорын хувьд харьцангуй эерэг үр дүн гарч байгаа. Донор болсонтой холбоотойгоор гэр бүл, ажлын хамт олонд сайн хандлагууд үүсээд ирдэг. Элэг тайруулах мэс засалд орсон өвчтөн маань долоо хоногийн дараа үйл ажиллагааны хувьд хэвийн байдалдаа эргэж ордог. Зургаан сарын дараа анх донор болж байсан үе шигээ элэг нөхөн төлжсөн байна.
ТАНЫ МЭДЛЭГТ:
Элэгний донор гэж хэнийг хэлэх вэ: Монгол Улсын Донорын тухаөй хуульд заасанаар хүний амь насыг аврах зорилгоор эд эрхтэн, цусаа өгч байгаа үйлдлийг хэлнэ.
Ямар үзүүлэлтүүдийг хангасан хүнийг донор гэж үзэх вэ: Сайн дураараа болон сэтгэц болон бие физиологийн хувьд эрүүл байх хэрэгтэй.
Донорыг үнэлэх үнэлгээ нь гурван шалгуураар явагддаг:
- Донороос тухайн өвчтэй байгаа хүндээ халдвар өгөх эрсдэлийг үэнэлэх
- Донорт сэтгэл зүйн хувьд дарамт шахалт ороогүй байдлын үнэлэх
- Донор болох мэс заслыг эмнэлэгийн орчинг үнэлэх
Цусны бүлэг өөр хүмүүс донор болох боломжтой юу: Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг цусны бүлэг тохирсон болон тохироогүй гэсэн хоёр аргаар хийж болдог. Монголд сүүлийн үед хөгжиж байгаа мэс засал нь цүсны бүлэг таараагүй хүмүүсийг донор болгох юм. Энэ нь тухайн гэр бүлд цусны бүлэг өөр харьцангуй эрүүл донор болох боломжтой хүн байгаа тохиолдолд маш өндөр түвшинд нарийвчлалтай үнэлгээ хийснээр хийддэг мэс засал юм.
Элэгний хорт хавдрын нас баралтын түвшин 2010-2014 оны дунджаар 5.2 байсан бол сүүлийн тав жилийн дунджаар 5.7 болж, 0.5-аар, 2045 он гэхэд 16.6 болж одоогийнхоос мөн л гурав дахин өсөхөөр байна.
Тиймээс та бүхэн өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг зөвлөе.
1 comment
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)