НАТО үзэл суртлын өрөөсгөл үзлээсээ татгалзаж, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд илүү ихийг хийх ёстой гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн алба мэдэгджээ.
Дэлхийн хамгийн том цэргийн эвсэл болохын хувьд НАТО нь хүйтэн дайны үеийн сэтгэлгээ, үзэл суртлын өрөөсгөл үзлээсээ татгалзаж, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалахын тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстой гэж тус яам аюулгүй байдлын баталгааны талаарх Оросын саналыг тайлбарлахдаа мэдэгдсэн байна.
Арванхоёрдугаар сарын 17-нд ОХУ-ын Гадаад харилцааны яамны аюулгүй байдлын баталгааны тухай Орос, АНУ, НАТО хоорондын хэлэлцээрийн төслийг нийтэлжээ. Баримт бичгүүдийг Вашингтон болон түүний холбоотнуудад ч шилжүүлсэн байна.
Төслийн нэг онцлох зүйлд НАТО Украины нутаг дэвсгэрт эвлийн үйл ажиллагааг тэлэхгүй байх баталгааг өгөхийг санал болгосон асуудал багтжээ. ОХУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Сергей Рябков РИА Новости агентлагт хэлэхдээ, хэрэв НАТО болон АНУ Оросын аюулгүй байдлын баталгааны шаардлагад хариу өгөхгүй бол энэ нь сөргөлдөөний шинэ шатанд хүргэж болзошгүй юм гэсэн байна.
Эх сурвалж: RIA