АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Лаетитиа Жеймсийг шүүхэд өгч, Трамптай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагааг улс төрийн үзэл баримтлалтай холбоо учраас зогсоохыг шаардаж байгаа талаар BBC News мэдээлэв.
Үүний хариуг Лаетитиа Жеймс өгч, мөрдөн байцаалт “үргэлжлүүлэх болно” гэжээ. Нью Йорк Таймс сонин Нью-Йоркийн Сиракуз хотын холбооны шүүхэд гаргасан Трампын нэхэмжлэлийн талаар хамгийн түрүүнд мэдээлсэн юм.
Нью-Йоркийн Ерөнхий прокурорын газраас явуулсан Трамп байгууллагын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа 2019 оноос хойш үргэлжилж байна. Өмнө нь Манхэттэн дүүргийн прокурор Сайрус Вэнс муж улсын хууль тогтоомжийг зөрчиж болзошгүйг илрүүлэхийн тулд Трампын санхүүгийн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэмээн мэдэгдэж байв.
Вэнсийн оффис Трампын татварын тайланг багтаасан сая сая хуудас баримт бичгийг хянаж байсан бөгөөд энэ хэргийг тавдугаар сард Лаетитиа Жеймсын мөрдөн байцаалтад нэгтгэсэн байна.
Ерөнхийлөгч асан Д.Трамп эдгээр үйлдлээ үгүйсгэж, “улс төрийн зорилготой хавчлага” хэмээн мэдэгдэж байсан бол Манхэттэн дүүргийн прокурорын мөрдөн байцаалтыг улс төрийн “шуламны ан” гэж нэрлээд байгаа юм.