Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног тутамд хийдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо.
Хуралдаанд яамны харьяа газар хэлтсийн удирдлагууд оролцож, өнгөрсөн 14 хоногийн хугацааны ажлын гүйцэтгэлээ тайлагнасан байна. Тайлант хугацаанд БХБЯ-ны харьяа газар хэлтсүүд жилийн ажлын гүйцэтгэлээ хянаж, тайлагнахын зэрэгцээ 2022 оны ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, ажиллажээ. Тодруулбал, газар, хэлтсүүд ажлын гүйцэтгэлээ хянаж, 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг дүгнэж, үнийн индекс боловсруулан, магадлал хийж, тушаалуудын хэрэгжилтийг эцэслэн ажилласан байна.
2021 оны үлдэж буй хоногуудад жилийн эцсийн ажлаа шахаж, ирэх онд хэрэгжүүлэх бодлогын чанартай томоохон ажлууддаа анхаарч, ажлаа эрт эхлэх, 2022 онд есөн сумын төвийг шинэчлэх ажлын бэлтгэлийг хангах, аймгуудад хийгдсэн алдаатай зураг төслүүдийг хянаж засварлах, барилгын материал үйлдвэрлэгчид болон импортлогч нартай уулзаж, тэдний асуудлыг сонсож, дэмжин ажиллах, 2022 онд баригдах орон сууцнуудын урьдчилсан төлөвийг яаралтай гаргахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох дарга нарт үүрэг болгожээ.