Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас Улаанбаатар хотын хөгжил, дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр , авьяас чадвараараа бусдыг манлайлан өсвөр үе залуучуудад үлгэр дуурайлал үзүүлж буй шилдэг залуучуудыг алдаршуулах “Нийслэлийн шилдэг залуу” арга хэмжээг дөрөв дэх удаагаа зохион байгууллаа.
Энэ удаа есөн эрхэмийг “Нийслэлийн шилдэг залуу”-гаар тодруулав.
- “Хотын соёлыг түгээгч залуу”-гаар Л.Лхагважаргал,
- “Спортын түүчээ залуу”-гаар Б.Бат-Оргил,
- “Уран бүтээлч залуу”-гаар Г.Алтандуулга,
- “Инновац-шинийг санаачлагч залуу”-гаар Т.Мөнхбаяр,
- “Хүмүүнлэгийн үйлстэн залуу”-гаар Б.Бадамцэцэг,
- “Ногоон хөгжлийг дэмжигч залуу”-гаар Я.Энхбаатар,
- “Интерпренер залуу”-гаар Ж.Ганхуяг,
- “Нийгмийн салбарын манлайлагч залуу”-гаар Н.Булгантамир,
- “Төрийн албан хаагч залуу”-гаар Х.Алтаншагай нар шалгарч, шагналаа өнөөдөр гардаж авав.
“Нийслэлийн шилдэг залуу”-гаар тодорсон, мисс, жүжигчин, шүдний эмч Б.Бадамцэцэг энэ онд “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г байгуулсан. Сангийнхаа үйл ажиллагааны хүрээнд хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчлээд буй.
Түүнчлэн дөрвөн жилийн хугацаанд төрсөн өдрөөрөө 300 гаруй хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж, оношилж өгчээ.