УИХ-ын гишүүн Амартүвшин “БНХАУ өвлийн олимпийг дуустал хилээ нээхгүй” гэсэн агуулгатай үг хэлсэн талаар олон нийтийн сүлжээнд яригдаж байна.
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан бөгөөд үүний дараа Г.Амартүвшин Ковидын хуулийг 6 сараар сунгах асуудлыг хэлэлцэх үеэрээ энэ үгээ хэлсэн нь хил гаалийн нөхцөл байдал, бараа татан авахад гарч буй хүндрэлд дургүйцэж байгаа иргэдийн хувьд хүндээр тусчээ.
Түүний хэлсэн үг нь Засгийн газар болон УИХ-ын биш, гишүүний байр суурь бөгөөд энэ талаар холбогдох албаныхан тайлбар өгөх ёстой гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсч байна.
Г.Амартүвшингийн Zarig.mn сайтад өгсөн мэдээллийг бүрэн эхээр хүргэе:
Г.Амартүвшин: Хятад улсын талаар бол өвлийн олимпийг дуустал хилын хаалтын горимыг өөрчлөхгүй гэдэг байрь суурь дотоод болон гадаадын хэвлэл мэдээллээр тодорхой яригдаж байгаа.бидний хувьд бол төсөв батлагдсантай холбоотойгоор 30 гаруй сая тонныг бид нүүрсний экспортоос найдаж байгаа. Энэ биелэлтэн дээр хүрэх үү? үгүй юу? гэдэг нь асуултын тэмдэг болж байна.