Иргэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 2000 гаруй үсчин гоо сайхны салонд iАddress аплекейшн ашиглан үйлчилгээгээ урьдчилан захиалах, цаг захиалах боломжтой болно.

Иргэдийн үнэт цагийг хэмнэх, аливаа үйлчилгээнд дугаарлах шаардлагагүйгээр цаг авах, хайлтын хялбар шийдэл бүхий үйлчилгээний байгууллагын нэгдсэн захиалгын системийг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлж буй iAddress аплекейшн үсчин гоо сайханчдын Энхжингоо холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Иргэд тус холбооны 2000 гаруй үсчин, гоо сайхны салонуудад АПП ашиглан цагаа урьдчилан захиалах, гоо сайханч, үсчингээ сонгон захиалах, үйлчилгээний үнэ тарифийн мэдээлэл авах, хаяг байршлыг хялбар олох, өөрт ойр байршлаа сонгох боломжууд бий болох аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн