Олон улсын хүний эрхийг хамгаалах The Transitional Justice Working Group (TJWG) бүлэг тайландаа Ким Чен Ун төр барьж эхэлснээс хойш Хойд Солонгосын дэглэмд үйлдэгдсэн нийтийн 23 цаазын нотолгоог гарган иржээ.
Шинжээчид уг мэдээллийг хиймэл дагуулын зураг, улсаасаа зугтан гарсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр цуглуулжээ. Долоон цаазын ялыг Өмнөд Солонгосын бичлэгийг үзсэн юм уу тараасан гэж олны өмнө гүйцэтгэсэн байна.
Олон улсын дарамт шахалт нь дарангуйлагчийг хүний эрхийн үзэл бодлоо өөрчлөх биш, харин ч үйлдэж буй гэмт хэргээ сайтар нуухад хүргэжээ. Үүний тулд цаазын ялыг хилийн бүсээс зайдуу, хүчнийхний нарийн хяналтан дор гүйцэтгэдэг байна.
Ким Чен Ун төрийн эрх барьснаас хойш нийтийн өмнө цаазын ял гүйцэтгэхийг хүн амаа айлгах арга болгон ашиглаж байгааг хүний эрхийг хамгаалагчид тэмдэглэж байна. Ингэхдээ энгийн хүнээс гадна удирдах шатны хүмүүсийг ч цаазалдаг гэжээ.
Эх сурвалж: FOCUS