Хойд Солонгосын иргэдийг 11 хоногийн турш инээх, түүнчлэн төрсөн өдрөө тэмдэглэх, ойр дотны хүмүүсээ нутаглуулах, архи дарс уухыг хоригложээ.
Энэ бүгд нам, ард түмний жолоодогч Ким Чен Ир таалал төгссөний 10 жилийн ойтой холбоотой. Тус улсын төрөөс иргэдийн энэ үеэр амарч зугаалах, худалдаа хийхийг хориглосон аж. Өнгөрсөн жилүүдийн гашуудлын эдгээр өдрүүдэд архи дарс уусан хүмүүс баривчлагдсан байна.
Ийм хүмүүсийг үзэл суртлын дайсан гэж үзээд, авч явсан, тэдний барааг дахин хараагүй гэдгийг нутгийн иргэд ярьж байна. Намын удирдлагууд цагдаагийн тусгай бригад хүртэл гаргажээ. Хэрэв гэр бүлийн нэг гишүүн нь “Үндэстний агуу нар”-ын гашуудлын үеэр нас барвал чанга уйлах хориотой.
Цогцсыг нь зөвхөн гашуудал дууссаны дараа гэрээс гаргах юм байна. Төрсөн өдрийг ч мөн тэмдэглэдэггүй байна. Ким Чен Ир нь эцэг Ким Ир Сенээ 1994 онд таалал төгссөний дараа Хойд Солонгосын удирдагч болоод, 20211 оныг хүртэл тус улсыг удирдсан юм.
Түүнийг 2011 онд таалал төгссөний дараа Ким Чен Ун засгийн эрхэнд гарчээ. Ким Чен Ирийг төр зах үеийг БНАСАУ-ын түүхэн дэх хамгийн хүнд үед тооцдог. Учир нь 1990-ээд онд хойд солонгосчууд эдийн засгийн хямрал, аймшигт өлсгөлөнд нэрвэгдэж байжээ. Зарим тооцоогоор энэ үед нийт 3 сая иргэн нь нас барсан гэдэг.
Эх сурвалж: FOCUS