Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын наадмын таван удаагийн оролцогч, буудлагын спортод олон зуун шавь бэлтгэн гаргасан Т.Мягмаржавыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнагдлаа. Монгол Улсын гавьяат тамирчин Т.Мягмаржав 1964, 1968, 1972, 1976, 1980 оны олимпод тамирчнаар оролцож дасгалжуулагчийн албанд шилжсэнээс хойш гавьяат тамирчин, дасгалжуулагч, спортын зэрэг цолтой мянга гаруй тамирчин бэлтгэн гаргажээ. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өглөө.