“Номадик балет” продакшн нь дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготойгоор 2016 онд байгуулагдсан.
Тэгвэл тус продакшныхан энэ сарын 23-нд “Долоон бурхан одны домог” орчин үеийн бүжгэн жүжгийг “The Corporate Hotel and Convention Centre”-т толилуулах гэж байна. Уг бүжгэн жүжиг тоглолтыг үндэсний өв соёлоо хадгалан үлдэх, түүх соёлоо уламжлуулан таниулж сурталчлах үүднээс үндэсний домгоос сэдэвлэн бүтээсэн байна. “Долоон бурхан одны домог” балетын хөгжимд уртын дуу, хөөмий, цуур, хуурын аялгууны контемпорари хэлбэрийн зохиомж анх удаа орсноороо онцлог юм.