Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч асан Э.Бат-Үүл нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 15-нд өндөрлөж, шийдвэрээ гаргасан юм.
Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан А.Гантулга, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцэж өчигдөр шүүгч нар дүгнэлтээ танилцуулав.
Шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол бусад дөрвөн хүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрээ гаргажээ.
Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон байна.