Токио хотод коронавирусын “Омикрон” омгийн халдварын анхны тохиолдол илэрсэн талаар Киодо агентлаг Японы нийслэлийн амбан захирагч Юрико Коикэ мэдэгдлээс иш татан мэдээлжээ.
Токио хотын захирагч хэлдээ “Саяхан гадаадаас ирсэн хүнээс шинэ омог илэрсэн нь тодорхой болсон. Түүнээс тест авахад сөрөг гарсан бөгөөд гэрт нь албадан хорио цээрийн дэглэмд оруулсан байсан. Хэд хоногийн дараа тухайн иргэн халуурч, шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илэрсэн. Дараачийн шинжилгээгээр тухайн иргэн “Омикрон” омгийн халдвар авсан нь батлагдсан хэмээн мэдэгдсэн байна.
“Омикрон” омгийн халдвар авсан хүний ойр дотны нэг хүнээс мөн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон ч одоогоор омог нь тодорхойгүй байна. Шинжилгээний дүн гарахаас хэдхэн хоногийн өмнө тэрбээр спортын тэмцээнд оролцож, цэнгэлдэхэд 80 орчим хүнтэй байсан нь байдлыг улам хүндрүүлж байна. Одоо бүгдийг нь шалгах болно гэж хотын удирдлага хэлжээ.
Одоогийн байдлаар Японд шинэ омгийн халдварын нийт тохиолдлын тоо 32-д хүрээд байна.
Эх сурвалж: RIA