Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр /2021.12.16/ хуралдаж, шийдвэрээ танилцуулав. Тус зөвлөл улиралд нэг удаа хуралдан, бодлогын хүүтэй холбоотой шийдвэр гаргадаг.
- Мөнгөний бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах
- Урт хугацааны репо санхүүжилтийн хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлах
- Репо санхүүжилтийн бодлогын хүүг 6.5 нэгж хувиар нэмж тогтоох
- Гадаад валютын татан төвлөрүүлсэн хувийг тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан хэмээн танилцуулав.