Автозамын түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг томилжээ

2021-12-16 10:18
9

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдлаа. Түр хорооны хурлаас Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг томилсон байна.

Тус дэд ажлын хэсэг нь түгжрэлийг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байхад шаардагдах хууль, эрх зүйн өөрчлөлтүүдэд анхаарал хандуулж ажиллах аж.

Энэхүү төсөвт ирэх онд 420 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулахаар болсон билээ.