“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 304,874 ам.доллар буюу 868,733,373 орчим төгрөгийн өртөгтэй “Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн засварын төсөл” -ийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зураг ёслолын арга хэмжээнп Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар оролцов.

“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 572 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд “Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн засварын төсөл” нь Японы 2021 оны санхүүгийн жилд хэрэгжих анхны төсөл болсон байна.

“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.

Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн