ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын видео уулзалт Лхагва гариг цагтаа эхэллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уулзалтын талаар “Бүх төрлийн сорилтыг даван туулсан Хятад-Оросын харилцаа хүчтэй эрч хүчийг харууллаа” хэмээн мэдэгдсэн байна.
Хятадын удирдагч мөн хоёр орны төрийн тэргүүнүүд хэлэлцэх асуудлынхаа талаар олон хэлбэрээр нягт харилцаатай байгаа. Талууд сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээг сунгаж, шинэ агуулгаар дүүргэж, цаг үеийн үзэл санааг тусгасан” тухайгаа тэмдэглэжээ.
Энэ оны 6-р сард болж өнгөрсөн Владимир Путин, Ши Жиньпин нар видео хурлын үеэр Орос-Хятадын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээг сунгаснаа албан ёсоор зарлаж байв. Улс орнуудын орчин үеийн харилцааг тэд бүх нийтийг хамарсан эрх тэгш итгэлцсэн түншлэл, стратегийн харилцан үйлчлэл гэж албан ёсоор тодорхойлсон байна. 2001 онд В.Путин БНХАУ-ын тэр үеийн тэргүүн Зян Земинтэй байгуулсан гэрээнд үндсэн зарчмуудыг тусгасан байна.
Уулзалтын талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ушаков “Путин, Ши Жиньпин хоёрын уулзалт нь хоёр найзын яриа байсан” хэмээжээ.
Төрийн тэргүүнүүд видео уулзалт нэг цаг хагас үргэлжилж, Путин, Ши Жиньпин нар хоёр талын асуудлаас гадна олон улсын асуудлыг хэлэлцжээ.
Хятадын удирдагч Москва, Бээжингийн хооронд хагарал үүсгэх гэсэн оролдлогыг эсэргүүцсэн байгаад талархал илэрхийлээд В.Путинд хоёрдугаар сард БНХАУ-д болох Өвлийн Олимпийн наадмын нээлтэд хамтран оролцож, биечлэн уулзана гэдэгт найдаж буйгаа талууд илэрхийлжээ.