Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, 2019-2021 оны тайлангаа хэлэлцэн, санал солилцлоо.
Мөн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт, “Улаанбаатар-2022” гранд слам тэмцээний зохион байгуулах хороог байгуулах, Монголын жүдо бөхийн холбооны дүрэм, журамд нэмэлт өөрчлөлтийг баталлаа.
Түүнчлэн Монголын жүдо бөхийн холбоо бүтэц зохион байгуулалтыг шинээр баталсан бөгөөд 2022 оны зургадугаар сарын 27-нд ээлжит их хурлаа товлосон байна.
Мөн энэ өдөр Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ОУХМ Батцэцэгийн Батгэрэлийг, ерөнхий менежерээр Баттулгын Тэмүүлэнг тус тус томилсон байна.
Батцэцэгийн Батгэрэл нь 1989.04.21-нд Улаанбаатар хотноо төрсөн. 2004 оноос жүдо бөхийн спортоор барилдаж эхэлсэн. 2011-2017 онуудад шигшээ багийн тамирчин, 2017-2019 онуудад Хонг Конгын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, 2019 оноос Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан туршлагатай. Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан юм.