Монголын балетын хөгжил сангийн тэргүүн гавьяат жүжигчин, Соёлын элч, Д.Алтанхуягийн санаачлага, найруулгаар “Цөмөөхэй балет” долоо дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тодруулбал, энэ сарын 18, 19, 25, 26-нд 17.00 цагаас, 24-нд 19.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох юм. Цар тахалтай холбогдуулан бүх үзэгчдээс Ковид 19-ын эсрэг вакцины гуравдугаар тунг хийлгүүлсэн гэрчилгээ, эсвэл 24 цагийн дотор өгсөн түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг харж үзвэрийн танхимд оруулж байгаа юм. Мөн 12 нас хүрээгүй, вакцинд хамрагдаагүй хүүхдүүд энэ удаагийн балетыг үзэх боломжгүй юм.