2021-12-15 10:451min00

Xiaomi брэндээсээ бүрэн татгалзана

522706387910251610d9f9923e8177c7

Хятадын Xiaomi компани шинэ гар утас болон өмнөх гаргасан загваруудынхаа нэрэнд Mi брэндийг ашиглахаас бүрэн татгалзахаа баталжээ.

Xiaomi Mi 10 Pro-ыг өдгөө Xiaomi 10 Pro гэх бөгөөд Xiaomi Mi 9, Xiaomi Mi 10-ын нэрийг ч мөн өөрчлөх юм байна. Харин дэлхийн улс орнуудад байдаг компанийн албан ёсны сайтад эдгээр гар утсанд Mi брэндийг ашигласан хэвээр байна.

Компани Xiaomi Mix 4-ийн дараа Xiaomi 11T ба 11T Pro, Xiaomi 11 Lite 5G NE ухаалаг гар утас, түүнчлэн Xiaomi Pad 5 планшет зэргийг Mi нэрийг нь анхнаасаа хасан дэлхийн зах зээлд гаргаж байгаа юм.