Оросын удирдагчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ОХУ болон Хятадын удирдагчид НАТО болон АНУ-ын түрэмгий үг хэллэг, эрчим хүчний талаар ярилцана хэмээн мэдэгджээ.
Хоёр удирдагчийн хэлэлцээ Лхагва гаригт видео хурал хэлбэртэй явагдах бөгөөд Төрийн тэргүүнүүд 2021 онд Орос-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хамтарсан ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хөндөнө гэж Кремль өмнө нь мэдээлж байсан юм.
Песков мөн сэтгүүлчдэд хэлэхдээ “Олон улсын үйл хэрэг, ялангуяа Европ тив дэх хурцадмал байдал, мэдээжийн хэрэг холбоотнуудын асуудлыг Москва, Бээжин хэлэлцэх шаардлагатай. НАТО болон АНУ-аас бид маш, маш түрэмгий үг хэллэгийг харж байна” хэмээжээ.
Хэлэлцээрийн гол байр суурийг хоёр талын харилцаа, тэр дундаа өндөр технологи, хамтарсан хөрөнгө оруулалт, худалдааны салбаруудын харилцаа эзлэх аж. Өмнө нь хоёр улстөрчийн уулзалт цахим хэлбэрээр болж байсан бөгөөд энэ онд Орос-Хятадын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 20 жилийн ойтой давхцаж байгаа юм байна.