2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 546.572.564.38 төгрөгийн үнийн дүн бүхий 816.797 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Ремикон” ХК (RMC +14.76%), “Монгол нэхмэл” ХК (MNH+9.62%), болон “Монноос” ХК (MNS+8.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мон-Ит Булигаар” ХК (MBG-14.65%), “Гермес центр” ХК (HRM- 7.69%) болон “Женко тур бюро” ХК (JTB- 4.62%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 64.270 ширхэг нэгж эрх 33.842.861 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 71 ширхэг үнэт цаас 7,100 доллараар арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.38 хувиар өсөж 41735.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5.769.275.107.007.09 төгрөг боллоо.