Бэлтгэсэн Л.ДӨЛГӨӨН
Хүн бүрийн догдлон хүлээдэг шинэ жилийн баяр болоход цөөхөн хоног үлдлээ. Хайртай дотны хүмүүстэйгээ халуун ширээгээ тойрон аз жаргал дүүрэн байдаг шинэ оны баярын уур амьсгал их хотод хэдийн оржээ. Эдгээр өдрүүдэд баярын ширээгээ чимэх амттан, бяцхан хүүхдүүдийг баярлуулах бэлэг, амтат бялуу, оргилуун дарс гэх мэтчилэн зүйлсийн эрэлд гардаг.
Харин шинэ жилийн хувьд хүний бүтээгдэхүүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэлээн өссөн байна. Бид нийслэлийн гол худалдааны төвүүдээр орж, Шинэ жилийн баяраар борлуулалт нь ихэсдэг бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар сурвалжиллаа.
- Баярын бялуу 25,000-75,000 мянган төгрөг
- Оргилуун дарс 8,500-67,000 мянган төгрөг
- Ууттай бэлэг 5,000-150,000 мянган төгрөг
- Жимс нэг кг 6,000-23,000 мянган төгрөгийн ханштай борлуулагдаж байна.
Бөмбөгөр худалдааны төв
Жимс, жимсгэний худалдаа
Нэг уут бэлэг
Номин супер маркет
Оргилуун дарсны худалдаа
Нэг уут бэлэг
Баярын бялуу
Монгол нэг өрх дунджаар шинэ жилийн баярын ширээндээ 100,000-250,000 төгрөг төсөвлөдөг гэсэн дундаж тооцоолол байдаг. Тэгвэл энэ үнэ нь жил бүр нэмэгдэх хандлагатай байна.