Голомт банкнаас ЮнионПэй картын хэрэглэгчдэдээ зориулан хэрэгжүүлж буй “YOUR WAY” урамшуулалт хөтөлбөр үргэлжилж байна. Энэхүү урамшуулалт хөтөлбөр нь 2022.01.31-нийг дуустал үргэлжлэх ба энэ хугацаанд харилцагч та гадаадын бүх төрлийн вэбсайтуудаас онлайн худалдан авалт хийж 5%-ийн буцаан олголт авах боломжтой.
Урамшуулалд хамрагдах картууд:
- ЮнионПэй брэндийн кредит карт
- ЮнионПэй брэндийн дебит карт
- SocialPay аппликэйшний виртуал карт
Таны нийт буцаан олголт сар бүрийн 10-ны дотор дансанд тань орох бөгөөд нэг харилцагч сар бүр 250,000 хүртэл төгрөгийн буцаан олголтыг авах эрхтэй юм.
Хэрвээ та ЮнионПэй брэндийн карт хараахан авч амжаагүй бол Интернэт банк, Смарт банк, SocialPay аппликэйшн, www.cards.mn вэбсайт болон Голомт банкны салбаруудаас картаа захиалаарай.
Харилцагч та урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Голомт банкны 1800-1646 лавлах утсанд холбогдоно уу.