Монгол Улсын Шадар сайдын тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Дэд бүтэц, газар хөдлөлтийн тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна.
“Шуурхай бүлэг”-ийн гишүүд аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн байдал болон коронавируст халдвар ковид 19 цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Хүчилтөрөгчийн үйлдвэр”, “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв, “Шинжилгээний нэгдсэн цэг”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн гоц халдварт өвчин гарсан Халиун, Төгрөг, Шарга, Тайшир, Баян-Уул, Жаргалан, Хөхморьт сумдад ажиллан, нөхцөл байдлыг үнэлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, бүх шатны нутгийн захиргааны байгууллагад чиглэл өгч ажиллаж байна.