“Miss Universe-21” тэмцээний тэргүүн титмийг Энэтхэгийн мисс 21 настай Харнааз Сандху хүртлээ.
Жүжигчин мэргэжилтэй, Харнааз Сандху чөлөөт цагаараа иог хийх, бүжиглэх, хоол хийх, морь унах, шатар тоглох дуртай бөгөөд нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хөндөж, дуу хоолойгоо өргөдөг төлөөллүүдийн нэг юм.
Энэ жилийн “Miss Universe” тэмцээнд дэлхийн 80 гаруй улсын гоо бүсгүй оролцсон ба дэд байрт Парагвайн мисс Надиа Феррейра, Өмнөд Африкийн мисс Лалела Мсвейн нар шалгарлаа.