Оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 4,648.9 мян.бар газрын тос олборлож, 4,090.4 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мян.бар буюу 16 хувийн өсөлттэй байна.
Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 113,195 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7,260 тн, АИ-92 автобензин 46,162 тн, ДТ 53,585 тн байна.
Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 39 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 54,151 тн буюу 25 хоногийн нөөцтэй байна.