Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам”-ыг ойлгуулах, ашиглалтыг сайжруулах, алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хэлсэн үгэндээ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хэмжээний чуулганыг амжилттай зохион байгууллаа. Бид гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчдыг хамгаалж чадаж байна уу? Амь нас, эрүүл мэндийг нь хамгаалж чадаж байна уу? Сүүлийн үед хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд багагүй гарч байна. Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж, зохион явуулж буй ажил, арга хэмжээнүүд тусламж хэрэгтэй иргэддээ хүрч чадаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг хамгаалах үүрэг, хариуцлага бидэнд бий. Тиймээс цаашид гэрч, хохирогчийг хамгаалах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг сайжруулах, иргэдийг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, хүчирхийллийн эсрэг дуугүй өнгөрч болохгүй хүн бүр мэдээлэгч байх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч, 2022 онд гүйцэтгэлийг илүү тодорхой болгож ажиллана гэдгээ онцолж цаашид хийж, хэрэгжүүлэх үүрэг ажлын чиглэлийг алба хаагчдад өглөө
Энэхүү сургалт Цахим орчинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулах нь, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, гомдол мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг хохироосон зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал /ЗТХ-ийн 5.4, 6.20.7 дугаар зүйлд заасан зөрчлийг ялган зүйлчлэх/, “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн нэгдсэн сан”-ийн /GBV/ ажиллагаа, Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр туршлага, солилцох ярилцлага зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
2 comments
Дуудлага өгөхөөр регистр, овог нэр, хаяг мэдээд нөгөө хүнд хэлчих юм аа
Эхлээд өөрсдөө самбар тогтоогоод сурчих. Хүн чанар бол хүнээс илүү байх ёстой