Узбекистаны Соёлын сайд Озодбек Назарбеков яамны ажилтнуудаа үндэсний толгойн гоёл дуппи (тоорцог) заавал өмсөхийг үүрэг болголоо. Тэрбээр энэ тухайгаа видео мэдэгдэлдээ хэлсэн байна.
Ийнхүү Назарбеков Узбекистаны үндэсний уламжлалыг сурталчлахаар шийджээ.
“Үндэстэн бүр үндэсний өв, уламжлалдаа хүндтгэлтэй ханддаг. Манай ард түмний үндэсний хувцас болох дуппи, бекасам (гараар хатгасан үндэсний даавуу)-аар хийсэн чапан (халат), торгон бүс зэрэг нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна” хэмээжээ.
Энэ үеэрээ тэрбээр яамныхаа ажлын үйл явцыг үзүүлсэн байна. Эрчүүд, эмэгтэйчүүд сайдынхаа даалгаврыг биелүүлж, тоорцгоо өмссөн байлаа.
Назарбеков соёлын салбарын бүхий л төлөөлөгчдийг энэ санааг нь дэмжихийг уриалсан байна.
Озодбек Назарбеков нь Укбекистандаа алдартай эстрад дуучин аж. Тэрбээр Узбекистан, Туркменистаны Ардын жүжигчин цолтой бөгөөд 2017 онд Соёлын нэгдүгээр дэд сайд болж, өнгөрсөн оны нэгдүгээр сараас яамыг толгойлох болжээ.
Эх сурвалж: FOCUS