Зүүн Азийн олимпын хороод /ЗАОХ/-ын зөвлөлийн цахим хурлаар Зүүн Азийн залуучуудын II наадмыг 2023 оны наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 12 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын Үндэсний олимпын хорооны тэргүүн ЗАОХ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллах заалттай.
Энэ дагуу Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг тус зөвлөлийн Дэд ерөнхийлөгчөөр, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогджээ.